Улаанбаатарт 20-22 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-09-19 07:45:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Холбоотой мэдээ