Төв, Булган, Увс аймгаас Дорнодын хойд сумдыг зорьсон отор нүүдэл тасрахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд малын хөдөлгөөн их, тэр тусмаа Төв, Увс, Булган аймгаас хойд сумдыг зорьсон нүүдэл тасрахгүй байна.
Угтаа өнгөрсөн сарын 16-нд Улсын онцгой комиссоос “Малын шилжилт хөдөлгөөнийг эрүүл болон шүлхий өвчин бүртгэгдсэн бүс нутаг руу хязгаарласан”-аас гадна Улсын мал эмнэлэг, үржлийн газрын долдугаар сарын 25-ны өдрийн албан тоотод шүлхий өвчин гарсан Дорнод аймгийн Матад, Цагаан-Овоо, Хөлөнбуйр суманд нэг жилийн хугацаанд отор нүүдэл хийхийг хорьсон юм. Гэтэл тухайн сум, багийн удирдлага малчиддаа бичиг тоот цохохоос өөрөөр анхааруулж сэрэмжлүүлэхгүй байна гэдгийг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгээс мэдээллээ.
Энэ зун хур тунадас бага унаснаас ихэнх аймаг гандуу байгаа, харин зүүн аймгуудын нутгаар зуншлага хэвийн үргэлжилж намартай золгосон. Тиймээс хадлангийн нөөцгүй, гантай аймгийн иргэд, ААН, байгууллагаас сумдад ирүүлсэн үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэх хүсэлтийг аймгийн Засаг даргатай зөвшилцөн шийдвэрлэхийг сумдын удирдлагад өнгөрсөн сард үүрэг болгосон юм. Энэхүү үүргийн биелэлтийг дээрх ажлын хэсэг шалгаад иржээ.
Одоогоор Матад суманд 39 мянган га, Халхгол суманд 46.5 мянган га талбайд үйлдвэрлэлийн хадлан бэлтгэхээр шийдвэрлэж, Матад сум таван ААНБ-тай гэрээ байгуулсан бол Халхгол суманд 13 ААН-ээс санал ирүүлжээ. Тус сумд аймгийн Засаг даргатай зөвшилцөж шийдвэрлэнэ гэлээ.

Д.Дэлгэрмаа