Хөрсний бохирдлыг арилгах дадлага сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-18 10:55:57
Булган /МОНЦАМЭ/ Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНЧУ, Dekonta төсөл хамтран "Байгаль орчны бохирдолыг арилгахад НОУ-ХАУ дамжуулах" төслийн хүрээнд Булган аймагт химийн бодисоор бохирдсон газрыг цэвэрлэх арга технилогийн сургалт, дадлага хийлээ.

Тус төсөл нь 2016- 2017 онд хэрэгжиж байгаа бөгөөд сургалт дадлагад 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн, Байгаль  хамгаалагчид оролцсон байна. "Булган аймгийн хэмжээнд хөрсний бохирдол нь химийн бодис болон олон төрлийн хорт бодисын хадгалалтаас гэсэн 2 төрлөөр хөрс бохирдсон. Одоогийн байдлаар хөрс бохирдсон 3 том голомт байгаа юм. Тэр голомтоос дээж аван хөрсийг технологийн дагуу хадгалах дадлага сургуулилт хийлээ" гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярив.
Хорт бодисоор бохирдсог хөрсийг тусгайлан савлаж хадгалан, технологийн дагуу устгах арга хэмжээг авах юм байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ