Ингэтийн гүүр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-17 17:56:20
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд Ингэтийн гүүр ашиглалтад орлоо.
Монгол Улсад анхны хамгийн урт төмөр бетон гүүрийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр болон аймгийн удирдлагууд оролцлоо.
Их бүтээн байгуулалт, том мөрөөдөл, багагүй зүтгэл, их хөрөнгө, сайн гүйцэтгэгч, нямбай зохион байгуулалт, хамтын ажиллагааны нэгдэл гэж үздэг. Энэ бүхний илэрхийлэл болж орон нутгийн ард түмний санаа санаачлагыг хэрэгжүүлэхийн төлөө гурван үеийн УИХ, Засгийн газар, аймгийн удирдлагуудад талархал илэрхийлж байна.
Итгэтийн гүүр Сэлэнгэчүүдийн амьдрал, үйл ажиллагаа, хөжлийн их холбоос, байгалийн баялаг, ойн санг түшиглэсэн хөгжлийн шинэ чиглэлийг дэмжих нэгэн гарц боллоо гэж Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам хэллээ.
Сэлэнгэ мөрөн дээгүүрх хамгийн урт 137,02 метр ган дамнуурган төмөр бетон гүүр нийтдээ 11,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж байгаа бөгөөд 44 тонн-ын даацтай юм. Энэ гүүр нь Сэлэнгэ сумын хойд тал, Тэшиг, Хутаг-Өндөр сумынхныг Орхон аймаг, нийслэлтэй холбосон дөт замын нэг боллоо.
М.Батжаргал
Холбоотой мэдээ