Иргэд Мөрөн сумыг хот болгох санал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-16 21:26:40
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 багт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж оролцсон иргэдийн зонхилох нь Мөрөн сумыг хот болгох санал гаргасан байна.

Тодруулбал  Мөрөн сумыг 1994 онд УИХ-ын 33 дугаар тогтоолоор орон нутгийн хотын статусыг сумын зэрэглэлтэй болгож өөрчилсөн байдгийг өөрчилж дахин хотын статустай болгох саналыг гаргаж байлаа.  Мөн иргэд өөрийн эрхээ  эдэлж үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлж байгаадаа баяртай байгаагаа хэлж байв. Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Мөрөн сум 40 орчим мянган хүн амтай боловч жилээс жилд шилжин ирж буй иргэд нэмэгдсээр байгаа юм. Мөрөн сум хот болсноор цаашид улам их хөгжих, аялал жуулчлалын тулгуур төв болох зэрэг боломж байгаа гэдийг энэ үеэр иргэд онцолж байлаа.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ