Чацарганы баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-15 16:26:13
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаангом сумын ЗДТГ-тай хамтран энэ сарын 20-ны өдөр Чацарганы баяр хийх гэж байна.

Иймээс чацаргана тариалагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг уг баярт оролцохоор ирэхдээ чацарганаар хийсэн бүтээгдэхүүн болон өөрийн талбайд ургадаг чацарганы сортуудын дээжийг авч ирж танилцуулах, амтлуулах, мөн “Миний чацарганы талбай” нэртэй А4-ийн хэмжээтэй гэрэл зургийн самбар авч ирэхийг даалгажээ. Энэ үеэр оролцогчдын дунд олон төрлийн тэмцээн уралдаан зохион явуулж, шагнаж урамшуулах тул ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан юм. Чацарганы баяр нь Увс аймагт анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон явагдах аж. Увс аймгийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ихэнх нь чацаргана тариалдаг юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ