Архангай аймгийн Булган сумын Засаг дарга томилогдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-12 18:08:12
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Булган сумын Засаг даргыг өнөөдрийг хүртэл томилж батламжлаагүй байна. Орон нутгийн ээлжит сонгууль болоод нэг жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад сумын Засаг даргыг өдий хүртэл томилохгүй байгаа шалтгаанаа “хуучин Засаг дарга нь ажлаа өгөхгүй маргаан гаргасантай холбоотой” гэж тайлбарлаж байна.

Мэдээж сумын удирдлагыг батламжлаагүй учраас “Толгойгүй хүн шиг л” болж хамаг ажил нь задгайрсан, аливаа төрийн ажил үйлчилгээ зогсонги байдалд байсаар байгааг сумын иргэд хэлэв. Өнгөрөгч зургадугаар сард Өгийнуур, Цахир сумдын Засаг дарга нарыг томилон баталсан байна.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Булган сумын Засаг даргын асуудал маргаантай байгаа ч удахгүй шийдвэрлэгдэнэ хэмээн аймгийн ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж хэллээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ