Ахмад аялагчид 6 км алхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-07 16:28:54

Монголын ахмадын чөлөөт холбоо, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв болон ТББ-ууд хамтран “Ахмад аялагчдын өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 70 гаруй ахмад аялагч оролцов. Ахмад аялагчид Чингисийн талбайгаас Цэцэрлэгт хүрээлэн хүртэл 6 км алхаж, бүжгийн аварга, олс таталт, буухиа тэмцээн зохион байгуулсан юм.

Улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсан ахмадуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг. Түүнчлэн тэдэнд зориулсан арга хэмжээ ховорхон тохиодог. Монголын Ахмадын чөлөөт холбооноос энэ байдлыг сайжруулахаар зорин ажиллаж байгаагаа хэллээ.

Тус холбооны тэргүүн Г.Баасан, “Энэ өдөрлөгийг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөж, бүр олон хүн хамруулахыг зорьж байна. Ингэснээр ахмадуудын эрүүл мэнд болоод сэтгэл санаанд сайнаар нөлөөлөх боломж бүрддэг” гэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ