ЭХЭМҮТ-ийн гал тогоог шинэчлэв

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2015-11-07 13:04:52

“Чиглэл” ХХК-иас өчигдөр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн болон эхчүүдийн гал тогоонд 25 сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны зарим тоног төхөөрөмж гардууллаа.

Тус компанийнхан 25 жилийн ойдоо зориулан зохион байгуулж буй аяны хүрээнд энэхүү тоног төхөөрөмжийг бэлэглэжээ.

Компанийн ерөнхий захирал Ц.Бумцэнд хэлэхдээ, “Бид ойгоо тэмдэглэхдээ тууз хайчлаад баярлаад өнгөрөх биш Монголын ирээдүй мянга мянган хүүхдийг илааршуулж эдгээдэг буянтай үйлстнүүдийнхээ ажлыг хөнгөвчилж, дэм болох үүднээс  ЭХЭМҮТ-ийн гал тогоог сонгож туслахыг хүссэн.

Би 1987 онд тухайн үеийн Худалдаа Бэлтгэлийн Яамны харьяа Худалдааны засвар, зарлал чимэглэлийн газарт засварчнаар ажиллаж байхдаа энэ гал тогооны тоног төхөөрөмжийг анхлан суурилуулж байлаа. Өнөөдөр 28 жилийн дараа өөрийн компанийн хөрөнгөөр хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан бэлэглэж байгаадаа сэтгэл дүүрэн баяртай байна” гэв.

Нийт 18 төрлийн 55 ширхэг бараа бүтээгдэхүүн бэлэглэснээс 40 хувь нь тус компанид үйлдвэрлэн гаргасан монгол хүний ур ухаанаар бүтсэн гал тогооны тоног төхөөрөмж аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ