“Элэгний эмгэггүй Архангай” төслөөр 1063 иргэнийг эмийн эмчилгээнд үнэгүй хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-11 15:31:32
Архангай \МОНЦАМЭ\. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймаг улсын хэмжээнд анх удаа “Элэгний эмгэггүй Архангай” төслийг 2016 оны 12 сараас эхлэн хэрэгжүүлж 40-65 насны иргэдийг шинжилгээнд хамруулсан.

Үүнээс 81,3 хувь буюу 17621 хүнийг элэгний С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулж, мөн вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамруулан өндөр тоологдсон иргэдэд С вирусын эсрэг эмчилгээ үнэ төлбөргүй хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 1063  иргэнийг С вирусын эсрэг эмчилгээнд үнэгүй хамруулжээ.

Үзлэг шинжилгээний явцад элэгний хавдрын сэжигтэй 38 тохиолдлыг оношилж, Хавдар судлалын үндэсний төв рүү явуулж, элэгний хавдрын 21 тохиолдлыг  баталгаажуулан эрт үед нь эмчилгээнд хамруулсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ