Улсын Алдарт Уяач цолны мялаалга наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Арван долдугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн “Увсын хурд” уяачдын холбооны тэргүүн Ю.Төгсжаргалын цолны мялаалга наадам энэ сарын 16-17-нд Тэс суманд болох гэж байна.
Энэ үеэр 6 насны хурдан морьдын уралдаан болохоос гадна хүчит 64 бөхийн барилдаан болох аж. Түрүү морьд болон бөхийг мотоциклээр байлах зартай уг наадамд оролцохоор уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгийг тааруулж эхэлжээ. Ю.Төгсжаргал нь аймаг, сумын наадам болон баруун бүсийн хурдан морьдын уралдаанаас олон айраг түрүү хүртсэн, нэртэй уяач байна. Тэрбээр Увс аймаг дахь “НИК Петровис” компанийн салбарын захирлаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна.