Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-08 22:15:25
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжих, Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж хамтран ажиллах санамж бичигт талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ХХҮХ-ийн дарга Д.Цогт-Очир, Голомт банкны сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал, Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр, Голомт банкны Увс салбарын захирал Д.Өнөрцэцэг нар оролцсон юм. Санамж бичгийн хүрээнд үйлвдэрлэл үйлчилгээг дэмжих замаар жилд 200-гаас доошгүй шинэ, 500-гаас доошгүй байнгын болон улирлын ажлын байр бий болгох, Увс аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох Чацаргана үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах, Сумдын төвийн нэгдсэн халаалтын сүлжээ байгуулах ажилд шалгарсан аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг уян хатан нөхцөлтэйгээр шуурхай шийдвэрлэх, улмаар төсөл хөтөлбөртэй холбож зардлыг бууруулах, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн сахилга баттай болох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэргийг тэргүүлэх зорилт болгон ажиллах юм байна.
 
Б.Батхүү
Холбоотой мэдээ