“Маш нууц” кино Лос-Анжелосын дэлгэцнээ гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-06 18:03:07

“Fantastic” продакшны бүтээл цэрэг эрсийн амьдралыг өгүүлсэн "Маш нууц" уран сайхны кино АНУ-ын Лос Анжелес хотод нээлтээ хийхээр болжээ.

Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд, оройн 19 цагаас “КоКо”-ийн байранд гарах юм.

Тус кинонд хуучин цагийн улсын төв архивт ч байдаггүй, хав дарагдан өнөөдрийг хүртэл нууцлагдсан 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон бослогын үнэн түүхийг нээн үзүүлнэ.

Киноны найруулагчаар О.Бат-Өлзий ажиллаж хоёрдугаар найруулагчаар түүний хүү Б.Тамир ажилласан билээ. Мөн киноны продюсерээр МУГЖ С.Сарантуяа ажиллаж, кино зохиолыг Т.Төмөр-Очир бичжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ