Өвөрхангайд “Ахмадын хөгжлийн төв" байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайн ахмадууд өөрийн гэсэн өргөөтэй болоод байна. “Ахмадаа дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй хамгийн том ажил болох “Ахмадын хөгжлийн төв”-ийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ.
Уг барилгыг Өвөрхангай аймгийн “Ганнэгдэл” ХХК 867 сая төгрөгийн өртөгөөр барихаар тендерт шалгарч, энэ оны тавдугаар сард шаваа тавьж эхэлсэн бөгөөд хугацаанаас нэг сарын өмнө буюу eсдүгээр сарын 5-ны өдөр ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэж өгөөд байгаа юм.
“Ахмадын өргөө”-ний ашигтай талбай 810 мкв ба нэг давхартаа ахмадуудад зориулсан чийрэгжүүлэлт, сургалт, тоглоомын өрөө, цайны газар, оффис зэрэг үйлчилгээний өрөөнүүд, хоёр давхартаа 24х15 хэмжээ бүхий соёлын танхимтайгаар гүйцэтгэсэн байна. “Барилгыг ашиглалтад оруулахад санхүүгийн бэрхшээл байсан ч аймгийн Засаг дарга Г.Ганболд хичээл зүтгэл гаргаж, орон нутгийн төсвөөс 350 сая төгрөгийг өгсөн. Үлдсэн 517 сая төгрөгийг манай компани бие даан гаргах болсон. н.Мөнхтуяа захиралтай “Арвайхээрийн хурд” ХХК санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. “JDI”, “Тансаг талст”, “Шинэ технологи” компаниудыг татан оролцуулж, шилэн фасад, салхивч зэргийг хийлгэлээ” хэмээн Монгол Улсын Гавьяат барилгачин Л.Төмөрбаатар бүтээн байгуулалтынхаа талаар хэлэв.
Тэрбээр барилгын салбарт 54 дэх жилдээ ажиллаж байгаа ба 400 гаруй барилгыг барихад удирдан зохион байгуулжээ. Түүнээс барилгын чанарын талаар асуухад “Барилгыг бизнесийн нүдээр биш билгийн нүдээр харж барьж байж олон түмэнд ашигтай, ач тустай бүтээл болно. Миний хувьд барилгын чанарт л анхаардаг” гэлээ.

Б.Батчимэг