Ээлжит бус чуулган хаалттай хуралдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-09-07 15:25:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаан 17.00 цагийн орчимд эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ыг гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад хандан Дэгийн тухай хуулиа барьж, зөвхөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх горимын санал гаргав. Тэрбээр "Шадар сайд, Eрөнхий сайдын асуудал нь Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд ороогүй учир зөвхөн Eрөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг нь хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс зөвхөн Төрийн байгуулалтын санал дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар санал хураалгаж өгнө үү" гэсэн юм. 

УИХ-ын дарга М.Энхболд хариуд нь "Дэгийн дагуу МАН-ын бүлгийн даргын гаргасан саналын дагуу завсарлага өгсөн. Тусгай хяналтын дэд хороо чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдсан" гэж тайлбарлав. Улмаар Тусгай хяналтын дэд хорорны дүгнэлтийг танилцуулах эсэхийг дэд хорооны даргаас асуухад танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс тус дэд хорооны санал дүгнэлтийг сонсох болж, хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. 

Санал дүгнэлтийг танилцуулсны дараа Eрөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Н.Гантуяа
 
Холбоотой мэдээ