“Архангай түншлэл-2017” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-07 11:35:24
Архангай \МОНЦАМЭ\. “Архангай түншлэл-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Эрдэнэбулган сумын Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. Энэхүү нэгдсэн арга хэмжээ нь эрүүл, аюулгүй хүнсний ач холбогдлын талаар сурталчлах зорилготой юм.

Жил бүрийн есдүгээр сард зохиогддог энэхүү үзэсгэлэн нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчид мөн Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар зэрэг хотуудаас оролцож буй аж ахуй нэгж иргэдийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос сонголттойгоор борлуулах боломжийг гаргаж өгдгөөрөө давуу талтай.

Үзэсгэлэнд чанарын өндөр түвшинд бэлтгэгдсэн, сайн сав баглаа боодол бүхий сүү цагаан идээ, гар урлал, эсгий урлал, төрөл бүрийн оёдол, модон эдлэл, суран эдлэл, гурил гурилан бүтээгдэхүүн гэх мэт олон төрлүүдээр иргэд оролцоно.

Үзэсгэлэнгийн дараа шилдгийн шилдэг Гран при шагнал, шилдэг сав баглаа боодол, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн, гар урлалын шилдэг бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, сүү, сүү бүтээгдэхүүн, хамгийн амттай хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд нийт 17 нэр төрлөөр шилдгүүдийг шалгаруулах юм байна.

Мөн шилмэл хээлтүүлэгч болон хээлтэгч малыг шалгаруулах ажээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ