Галзуу өвчний тохиолдол 12 удаа бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-06 12:55:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017 он гарсаар Өвөрхангай аймагт галзуу өвчнөөр мал, амьтан өвчилсөн тохиолдол 12 удаа бүртгэгдсэн байна.

Тус аймгийн нутаг дэвсгэр галзуугийн идэвхтэй голомттой бөгөөд сүүлийн гурван жилд энэ өвчлөлийн бүртгэл тасраагүй юм. Ихэвчлэн говийн сумдад зэрлэг амьтан галзуурч байгаа ба гэрийн тэжээвэр нохой, мал руу дайрч хазсанаар өвчин дамжих шалтгаалан болдог байна.
Одоогоор хүнд дамжсан тохиолдол гараагүй ч галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гурван хүн хийлгэж байгаа аж. Эрүүл мэндийн яаманд тендер зарлагдаагүйгээс вакцин тасрах бэрхшээл тулгамдаж байгааг ЗӨСТ-ийнхөн хэлж байв.

Дашрамд дурдахад Өвөрхангай аймгийн хэмжээнд 1999 оноос хойш дөрвөн хүн галзуу чоно, нохойнд уруулж нас баржээ. Хархорин, Хужирт сум үхрийн боом өвчний өндөр голомттой, боомын үүсгэвэр жил бүр илэрдэг ч энэ жил харьцангүй тайван байгаа аж. Харин нохойнд уруулах тохиолдол нийт 173 удаа гараад байгаагийн ихэнх нь эзэнтэй нохойд уруулсан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ