Төл малын вакцинжуулалт 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-06 10:52:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт мал, амьтны халдварт өвчин он гарсаар 40 орчим бүртгэгдээд байна. Үүнээс галзуу 14, энтеробактериоз 19, цусан халдварт 2, колибактериоз 1 тохиолдол гарчээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хагас жилийн байдлаар 1858 мянган толгой мал хамрагдахаас 1434,1 мянган толгой мал хамрагдаж 77,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд нийт 1,516, 682 толгой төл малыг хамруулахаар төлөвлөж, 90 хувийн хэрэгжилттэй явна.

Халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд угаалганд 1,025,000 толгой мал, туулгалтад 1562574 толгой мал, 115200 м.кв хашаа хороо, 1247 м.кв агуулах зоорь, 2550 мкв худаг уст цэг, 600 м.кв тэжээлийн агуулах, 1400 м.кв түүхий эдийн цэг 800 ш малын тоног хэрэгсэл, 3400 м.кв бэлчээр зэрэг нийт 124,397 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийгджээ.

Нарийнтээл сумын МЭХЦХЦэгээр нийт 1022 авто машин, 179 толгой тэмээ, 2555 толгой  адуу, 897 толгой  үхэр,  4617 толгой хонь, 793 толгой ямаа, 12 толгой гахай, арьс шир 137592 ш, ноос 702 тн, мах 870 тн, бусад  8400 тн ачаа бараанд үзлэг шалгалт, халдваргүйтгэл хийж дамжин өнгөрүүлсэн гэх мэдээллийг аймгийн Мал эмнэлгийн албанаас өглөө.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ