Суулгалт хавсарсан ханиад 0-5 насныханд элбэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:28:19

Хүйтэн сэрүүний улирал эхэлснээс хойш нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт эмчлүүлсэн нийт хүүхдийн 40 гаруй хувь нь суулгалт хавсарсан ханиад тусчээ.

Энэ төрлийн өвчнийг 0-5 насныхан буюу  ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүд тусах нь элбэг байгаа тул, өндөр халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг санууллаа. Эмч мэргэжилтэнүүдийн хэлснээр суулгалттай хавсарсан ханиад бохир гараар дамжин халдварлаж байгаа тул бага насны хүүхдийн гарын ариун цэврийг сахих, дулаан хувцаслах, жимсний шүүс, аарц гэх мэт амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, нар салхинд гаргахыг санууллаа. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн тасагт 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас долоо нь суулгалт хавсарсан ханиад тусчээ. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ