Булган аймагт сумын нөөцийн өвс худалдаж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-04 19:50:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 3,5 сая мал өвөлжүүлэхээр тооцож, ирэх өвөл, хаврыг өнтэй давахын тулд 90 орчим мянган тонн хадлан нөөцлөх шаардлагатай гэж үзэж байна.

Сум бүр аюулгүйн фондод тус бүр 100 тонн өвс нөөцлөх даалгавартай. Энэ өвсийг газрын гарц муу бэлтгэх боломжгүй учир худалдаж авахаар шийдсэн. Аймгийн хэмжээгээр нийтдээ 88500 тонн өвс бэлтгэх юм. Өөрийн аймгийн нутаг дэвсгэрээс 50 мянган тонн хадлан бэлтгэх тооцоо гаргасан. Үлдэх хэсгийг өөр газраас худалдан авч нөөцлөхөөр төлөвлөж, зохицуулж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Бадамсүрэн ярьлаа.

Одоогийн байдлаар хангайн бүсийн сумынхан хадланд гарсан хэдий ч бэлтгэсэн өвс мэдээ ирүүлээгүй байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.
М.Батжаргал
Холбоотой мэдээ