Иргэд баг, сумын Засаг дарга нарыг шууд томилохыг эсэргүүцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-04 19:41:36
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт оролцсон иргэд сум, багийн Засаг дарга нарыг шууд томилдог байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг орон даяар  нэгэн зэрэг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Төв аймгийн хувьд 27 сумаа бүсчлэн зохион байгуулж байна. Төвийн бүсийн хэлэлцүүлэг Зуунмод суманд үргэлжилж зургадугаар багаас 280 гаруй иргэд оролцож өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Ээлжит сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан, ажлын хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн болон сумдын удирдлагууд оролцож, иргэдийн саналыг сонссон юм.
 
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит сургалт, хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 28-нд Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдав.

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ