Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотноо монголч эрдэмтэд, судлаач, оюутнуудтай уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Унгар Улсын нийслэл Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдөр болж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотын "Eötvös Loránd"-ийн Их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвөөс зохион байгуулсан зуны их сургуульд оролцож байгаа монголч эрдэмтэд, судлаач, оюутнуудтай өчигдөр /2017.08.30/ уулзаж эрдэм судлалын ажлынх нь талаар харилцан ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оноос Олон улсын Монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашиж байгаа билээ.
Мөн энэ арга хэмжээний үеэр Унгар Улсын Их Хурлын дэд дарга Лежак Шандорт бараалхаж хоёр улсын соёлын харилцаа, монгол судлалыг хөгжүүлэх талаар харилцан ярилцсан юм.