Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг батлан хамгаалахын салбарт бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.
Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал К.Канасүги нар ахалж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцжээ.
Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав. Мөн олон улс, бүс нутгийн байдлын талаар харилцан мэдээлэл, санал солилцжээ.

Японы ГХЯ-ны төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд бараалхах юм. Өмнөх удаагийн зөвлөлдөх уулзалт 2016 оны нэгдүгээр сард Токио хотноо зохион байгуулж байсан билээ.

Д.Өлзий