УИХ-ын Ээлжит бус чуулган зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав.
	
Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.
	
Ээлжит бус чуулган зарласнаар УИХ-ын байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж дуусвал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.
Ээлжит бус чуулган зарласнаар УИХ-ын байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж дуусвал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
	Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
	 
                
                
                Гэрэл зургийг Т.Чимгээ
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    