ОБЕГ-ын уул уурхайн аврах ангиас сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-29 21:59:24
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангиас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн танхимын сургалт өнөөдөр зохион байгуулжээ.

Сургалтаар орон нутгийн бичил уурхайчид, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газрын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аливаа ослын үед ажиллахад анхаарах асуудал, хууль эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгосон байна. Мөн сүүлийн үед уул уурхайн аврах ажиллагааны үед ашиглаж буй хүчилтөрөгчгүй орчинд ашиглах R-30, ZY-45 багны бүтэц зохион байгуулалт, далд уурхайн агаарын найрлага хэмжих багаж хэрэгслийн талаар танилцуулж, заавар зөвлөмж өгч, алба хаагчдад бичил уурхайн холбогдолтой хууль тогтоомжийн гарын авлага тараажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ