Хятадын нүүрсний салбарын шинэчлэл, хөгжлийн бодлогыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-29 12:41:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний салбарын олон улсын “Coal Mongolia-2017” чуулга уулзалт есдүгээр сарын 7-9-нд Улаанбаатар хотноо болно.

Долоо дахь жилдээ зохион байгуулагдах тус чуулганаар Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хууль эрхзүй, татварын орчин, салбарын сорилт ба боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Тус чуулганд  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Монголиан Майнинг Корпорэйшн ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын нарын албаны хүмүүс оролцож илтгэл тавих аж.

 Мөн чуулганаар  “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” болох бөгөөд хурлыг Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга ВК. Чан даргална хэмээн форумын зохион байгуулагчид хэллээ.

Чуулганаар “Хятадын нүүрсний салбарын шинэчлэл, хөгжлийн бодлого”-ыг танилцуулахаас гадна “БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”, “Олон улсын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал ба Монгол, Хятадын нөлөөлөл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ