Аудитын мөрөөр шалгах аяныг эхлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-28 12:31:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас аудитын мөрөөр ажиллах, акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах сарын аяныг эхлүүлж байна.

Аудитыг Төрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалтын бүрэн эрхийн хүрээнд, Монгол Улсын Ерөнхий аудиторт Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2017 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөө, Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын баталсан ААГ-/2017/САБ,ГАБ,НАБ-01 төлөвлөгөөг үндэслэн аудитын мөрөөр ажиллах, акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах аудитыг хийж гүйцэтгэх ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ