Арвайхээр суманд 600 орчим хүүхдийг цэцэрлэгт шинээр хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-28 12:12:42
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх үйл ажиллагаа Арвайхээр сумын хэмжээнд харьцангүй чирэгдэл багатай явагдсан байна. Энэ үеэр тус суманд 586 хүүхдийг шинээр хүлээж авсны 300 гаруй нь 2014 оны 3 настнууд юм.

Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтанд орж, 200 гаруй хүүхдийг хамруулж байгаагаас шалтгаалан нэг ангид хамрагдах хүүхдийн тоо, багшийн ачаалал харьцангүй буурч байгаа аж. Цэцэрлэгийн барилга 9 сарын эхний долоо хоногт ашиглалтанд орж, энэ сарын дундуур хүүхдээ хүлээн авна.
2016-2017 оны хичээлийн жилд шинээр нэг, өргөтгөл гурав, гэр цэцэрлэг хоёрыг нэмж ажиллуулан цэцэрлэгийн хүчин чадлыг 225 суудлаар нэмэгдүүлснээр СӨББ-д 2715 хүүхэд хамрагдж, хамран сургалт 86,4 хувьд хүрсэн байна. Аймгийн хэмжээнд хувийн дөрвөн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний 20 цэг үйл ажиллагаа явуулж тогтмолжоод байна.
Энэ хичээлийн жилд СӨББ-д хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, үүний тулд багшийн сургалт, арга зүйг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллана гэдгийг БСУГ-ын СӨББ хариуцсан мэргэжилтэн н.Баярмаа хэллээ.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ