Хадгаламж зээлийн хоршоодын удирдах ажилтны сургалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн сургалтыг зохион байгуулна.
	
Тухайлбал, ирэх сарын 5, 6-нд Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд Зүүн бүсийн тус сургалт болох бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт 13 Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ хамрагдах юм. Мөн есдүгээр сарын 12, 13-нд Хойд бүсийн сургалт Орхон аймагт болно. Баян-Өндөр суманд болох уг сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 16 Хадгаламж зээлийн хоршоо хамрагдана.
	
Харин 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн болон Улаанбаатар хотын сургалтууд болох юм. Цуврал сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд зохион байгуулна.
	 
Тухайлбал, ирэх сарын 5, 6-нд Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд Зүүн бүсийн тус сургалт болох бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт 13 Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ хамрагдах юм. Мөн есдүгээр сарын 12, 13-нд Хойд бүсийн сургалт Орхон аймагт болно. Баян-Өндөр суманд болох уг сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 16 Хадгаламж зээлийн хоршоо хамрагдана.
Харин 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн болон Улаанбаатар хотын сургалтууд болох юм. Цуврал сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд зохион байгуулна.
	Д.Өлзий
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    