ОХУ-ын Элчин сайд Судан дахь өргөөндөө таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-24 09:41:13
ХАРТУМ. /TASS/. ОХУ-ын Элчин сайд Миргаяс Ширинский Суданы нийслэл Хартум хот дахь өргөөндөө өчигдөр таалал төгсчээ. Энэ тухай ОХУ-ын ГХЯ өнөө өглөө мэдэгдлээ.
 
62 настай Элчин сайдын үхлийн шалтгаан хараахан тодорхойгүй байна.  Чухам ямар шалтгааны улмаас Элчин сайд М. Ширинский амьсгал хураасан болохыг бид удахгүй судалж мэдээд, мэдээлэх болно гэж Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

М. Ширинскийн ар гэрийнхэн, Оросын ард түмэн болон засгийн газарт Суданы ГХЯ эмгэнэл илэрхийлсэн байна.

М. Ширинский нь  2013 онд Хартум дахь ЭСЯ-нд очсоноосоо хойш ОХУ болон Суданы харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байжээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ