Үлийн цагаан оготнын устгал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 16:38:39

Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Уянга, Хайрхандулаан, Богд, Баян-өндөр сумдад үлийн цагаан оготно устгалын ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж гараад байна.

Одоогоор дээрх сумдад багаж авч өгөх зэргээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

ХХАА-н сайд аймгийн ХХААГ-ын даргын 2015 оны үр дүнгийн гэрээнд заасны дагуу манай аймгийн 11 суманд 30 мянга га газрыг хамруулан үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг микробиологийн аргаар 4 сард зохион байгуулсан. Энэ үеэр Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Хужирт, Хархорин зэрэг сумын 32 мянган га талбайг сонгон авч устгал хийхээр төлөвлөсөн боловч хөрөнгө мөнгө бүрэн шийдэгдээгүйн улмаас зарим сумдад үлийн цагаантай тэмцэх ажлыг явуулсан юм.

Үлдсэн зардал болох 19,2 сая төгрөгийг 8 дугаар сард аймгийн ХХААГ-т шилжиж ирсэн тул дээрх сумдад устгал хийхээр болжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ