Баян-Өлгийн хөл бөмбөгчид шигшээ тоглолтод шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-22 13:17:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн шилдэг тамирчдын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2017” тэмцээнд тус аймгийн баг тамирчид финалын тоглолтод шалгарчээ.

Энэ талаар аймгийн Хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ. Баян-Өлгий аймгийн баг тамирчид энэ сарын 17-ны өдөр Завхан аймгийн багтай анхны тоглолтоо хийж 14:00 харьцаатай ялжээ. Мөн 18-ны өдөр Төв аймгийн багтай тоглон онооны дүн 2:2 болж тэнцжээ. Улмаар Дорнод аймгийн багаас 0:1 оноогоор хожигдон шөвгийн 8 багийн финалын тоглолтод шалгарсан байна. Харин өнөөдөр Орхон аймгийн багтай тоглох аж. 

Албаны хүний өгсөн мэдээгээр энэ нь тус аймгийн баг тамирчдын хувьд түүхэн амжилт ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ