Баруун гурван аймгийн цахилгааныг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-22 10:23:29
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-24-ийг хүртэл дөрвөн хоногийн хугацаатай Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгааныг хязгаарлаад байна.

Баруун гурван аймаг нь ОХУ-аас цахилгаан эрчим хүч экспортолдог бөгөөд гэрэл цахилгааны хувьд тус улсаас бүрэн хараат байдаг юм. Тус улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдийн зүгээс жил бүрийн наймдугаар сард 3-5 хоногийн хугацаатай цахилгаан эрчим хүчинд хязгаарлалт хийж, өвлийн засвар үйлчилгээгээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд өглөөний 6 цагаас үдшийн 20 цаг хүртэл дөрвөн өдрийн хугацаатай гэрэл цахилгаан хязгаарлана гэж мэдэгдсэн юм. Гэвч өчигдөр орон нутгийн өглөөний 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл гэрэл цахилгаан хязгаарлалаа.

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон тэр орчмын албан байгууллагууд, орон сууцнуудыг Дөргөний цахилгаан станцаас гэрэл цахилгаан авч хангасан юм. Өнөөдөр ч гэсэн тухайн хэсгийг Дөргөний цахилгаан станцаас гэрэл цахилгаан авч хангаж байна. Хөдөөгийн 18 сум болон аймгийн төвийн ихэнх албан байгууллага, айл өрхүүд энэ өдрүүдэд мотор асааж гэрэл цахилгаанаа хангаж байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ