Баян-Овоочууд сумын есөн бахархлаа тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-21 20:20:33
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын удирдлагууд санаачилга гаргаж, ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулснаар сумынхаа есөн бахархлыг тодруулан энэ жил ИТХ-аараа батлуулжээ.
 
Тус сумын ард иргэдийн олонхийн саналаар Жавхлантын уулс, Өндөрдэгт буюу Дэлгэрдэнж, Гүрмийн нуур, Хар Ямаатын уул, Ханзат хотын туурь, Чингисийн морины уяа, Салхитын сэнжит хад, Есөн хүний агуй, Бичигт хад зэрэг дурсгалт газрууд есөн бахархлаар нэрлэгдсэн байна.
 
Баян-Овоо суманд эртний хүн амьдарч байсан ул мөр бүхий газар 1, тахил тайлгын байгууламж 20, барилга, архитектурын дурсгал 5, чулуун зэвсгийн дурсгалт газар 3, хөшөө дурсгал 6, хадны зураг, бичгийн дурсгал 1 бүртгэгдсэн байдаг аж.
  Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ