Хэнтий аймаг дахь МСҮТ элсэлтээ авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-21 18:48:03
Хэнтий /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хэнтий аймаг дахь МСҮТөв 2017-2018 оны хичээлийн жилд дараах ангиуддаа элсэлт авч эхэлжээ. 

Тодруулбал, 2,5 жилийн Барилгын мужаан, Барилгын сантехникч, Барилгын өрөг угсрагч, Барилгын засал чимэглэлчин, Гагнуурчин, Худалдааны газрын үндсэн ажилтан, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин зэрэг мэргэжлийн ангиудыг суралцан төгсөгчид нь мэргэжлийн болон суурь боловсролын үнэмлэхтэй төгсөх юм.

Харин нэг жилийн Цахилгаанчин, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Хүлэмжийн аж ахуйн фермер, Малын асаргаа, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Автомашины засварчин, Талх нарийн боовчин, Үсчин, Ойжуулагч, Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан (суурь боловсролын гэрчилгээтэй байна) мэргэжлээр суралцан төгссөн суралцагч нь мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх аж.

Тус сургуулийн давуу талуудаас дурдвал,
·  Тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
·  Оюутны дотуур байр үнэгүй
·  Хичээл, дадлагын газар шаардлага хангасан тохилог
·  Томоохон үйлдвэрт дадлага хийх боломжтой
·   Их дээд сургуульд дэвшин суралцах боломжтой
·   Хичээл сургалтыг явуулах цахим орчинг бүрдүүлсэн
·   Байгальд ээлтэй Эко сургууль
·  Зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах
·  Жолооны курсэд хөнгөлөлттэй суралцах
·  Мэргэжлийн үнэмлэх бүрэн дунд боловсролын гэрчилгээ
·  Сурагчдын хоршоо нь Монгол Улсын тэргүүн туршлага болсон
·  Төрөл бүрийн дугуйлан секцэд хамрагдах зэрэг боломжтой юм байна.

Хэнтий аймаг дахь МСҮТөв нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөнд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” Хөтөлбөр, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг  нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF/ төсөл, Хэнтий аймаг дахь хөдөө аж ахуйн салбарын иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлэх төслүүдтэй хамтарч ажиллаж байна.

Тус МСҮТ-д элсэн суралцахаар бүртгүүлэхийг хүсэгчид Сургалтын алба хариуцсан менежер /Б.Болд-Эрдэнэ-99054893/, Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан /Н.Борхүү-93060750, 91221105/ нартай утсаар холбогдож мэдээлэл аваарай.
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ