Нөөцийн газар Сэлэнгэ аймгаас өвс бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-21 15:55:25
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нөөцийн газар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас хадлан бэлтгэхээр болжээ. Энэ жил газрын гарц тааруу байгаагаас өөрийн аймгийн нутгаас нөөцийн өвс бэлтгэх боломжгүй учир ийнхүү зэргэлдээ аймагт өвс хадахаар гарч байгаа юм.
Энэ жил 300 тонн өвс бэлтгэх төлөвлөгөөтэй. Таван трактортай механикжсан хадлангийн салаа ажиллана. Цаг агаар тааламжтай бол өвсний шимтэй байхад бэлтгэх авахаар ажиллаж байна. Мөн тэжээлийн нөөц бүрдүүлнэ гэж аймгийн нөөцийн газрын дарга Д.Баярмагнай ярилаа.
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 186 дугаар тогтоолд зааснаар тус аймгийн нөөц 300 тонн өвс, 50 тонн тэжээл нөөцлөх даалгавартай юм байна.
М.Батжаргал
 
Холбоотой мэдээ