Цэцэрлэгүүдэд “Хөгжмийн зэмсэг“-тэй боллоо

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 15:37:01

Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгүүд нэгдэж “Цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо” төрийн бус байгууллагыг өнгөрсөн онд байгуулжээ.

Уг холбоонд аймгийн хэмжээнд сургалт явуулдаг төрийн өмчийн 21 цэцэрлэгийн эрхлэгч нар нэгдэж сургуулийн өмнөх боловсролын салбарыг хөгжүүлэх талаар бодит ажлуудыг өрнүүлж байна. Тухайлбал: СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүйг нэвтрүүлснээр хүүхдийн авъяас чадварыг нээж байгааг онцлон хэлж байв. “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч нарын холбооноос төсөл бичиж аймгийн Засаг даргад танилцуулсан байна. Аймгийн Засаг дарга А.Энхболд уг төслийг хүлээн авч Засаг даргын нөөц хөрөнгөөсөө 1.3 сая төгрөг гаргаж цэцэрлэгүүдэд хөгжмийн зэмсэг авч өгчээ. Түүнчлэн аймгийн Боловсрол, Соёлын газраас цэцэрлэг тус бүрт хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үүднээс энэ онд Дархан сумын долдугаар цэцэрлэгийн нэвтрүүлсэн “Харилцааны дэвтэр”-ийг онцлож батламж гардуулав.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу                           

Холбоотой мэдээ