Ардчилсан намын зүүн бүсийн чуулганд 700 гаруй төлөөлөгч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-18 18:51:04
Хэнтий /МОНЦАМЭ/. Ардчилсан намын зүүн бүсийн чуулга уулзалт Хэнтий аймгийн Биндэр суманд болж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгууд, Багануур, Баянзүрх дүүрэг, Төв намын ХЭГ, Баянгол дүүргийн төлөөлөл зэрэг нийт 700 гаруй хүн оролцлоо.

Мөн тус чуулганд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Мурат, Ж.Батзандан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Их аварга Д.Дагвагдорж тэргүүтэй хүндэт зочид оролцсон байна.
 
Чуулганы үеэр волейбол, хөл бөмбөг, олс таталт, дардас, буухиа тэмцээнүүд, намын шагнал, Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ, сургалт хэлэлцүүлэг, шоу галын наадам, 20 өрхөд орд цагаан өргөө бэлэглэх зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.
Хөл бөмбөгийн тэмцээнд:
1-р байр Багануур дүүрэг
2-р байр Дорнод аймаг
3-р байр Хэнтий аймаг
Волейболын тэмцээнд:
1-р байр Сүхбаатар аймаг
2-р байр Дорнод аймаг
3-р байр Хэнтий аймаг
Олс таталт:
1-р байр Баянзүрх дүүрэг
2-р байр Сүхбаатар аймаг 
3-р байр Говьсүмбэр аймгууд эзэлсэн аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын спортын мастер, дасгалжуулагч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Р.Тамир ажилласан байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ