Д.Амарбаясгалан: А.Ганбаатар миний нэр төрд халдсан учир хуулийн байгууллагад хандана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр "60 тэрбумын бичлэг" гэх асуудлаар АТГ-т тайлбар өглөө.
Тэрбээр энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд "60 тэрбумын бичлэг" гэх асуудлын тухайд "Энэ асуудал гарч ирээд нийгмийг жил гаруйн хугацаанд бухимдуулж байна. Үүний хамгийн том хохирогч нь МАН, намын 200 гаруй мянган гишүүд, 2016 оны сонгуульд манай намд санал өгсөн иргэд, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид санал өгсөн сонгогчид. Тиймээс 60 тэрбумын гэх тодотголтой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Би энэ асуудлыг өдий болтол эвлүүлэг гэж бодож ирсэн. Харамсалтай нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “энэ бичлэг бол эвлүүлэг биш” гэж өөрөө хэлсэн" гэсэн юм.

Мөн "МАН-ын гишүүн А.Ганбаатар өчигдөр 60 тэрбум төгрөгийн яриа хэлэлцээрт намайг байсан мэтээр ярьж, олон нийтэд төөрөгдөл төрүүлсэн. Тиймээс АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Миний хувьд 2014 онд энэ бичлэг хийгдэхэд огт байгаагүй, АНУ-д суралцаж байсан. Би иргэн А.Ганбаатарыг миний нэр төрд халдсан гэж үзэж, хуулийн байгууллагад хандаж байгаа" гэлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал