Элтон Жон руу Путин залгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байна гэж хэн нэгэн Их Британийн уран бүтээлч Элтон Жон руу залгаж тоглосны дараа Оросын удирдагч өөрөө Элтон Жон руу залгаж хүндэтгэл үзүүлсэн байна гэж мэдээлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Элтон Жон руу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин залгаж уулзахыг санал болгоод, хуурамч дуудлагад гомдохгүй байхыг хүсчээ.
"Путиныг над руу залгасанд би их баяртай байна. Түүнтэй нүүр тулан ярилцах цагийг тэсэн ядан хүлээж байна" гэж Жон хэлжээ.
Ерөнхийлөгч Путин болон Их Британийн хөгжмийн зохиолч Элтон Жон нарт ажлын шахуу хуваарьт нь боломж гарвал тэд уулзана гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сарын 25-нд мэдэгджээ.
Д.Нямтулга