“Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан” 286,1 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-18 08:41:52
Булган /МОНЦАМЭ/. “Газар тариалан эрхлэлтийг  дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбар тус аймгийн газар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд 286,1 сая төгрөгийн уриншийн зээл олгожээ.

Энэ зээлийг ирэх жилийн хавар тариалалт хийх талбайгаа бэлтгэж уринш боловсруулах зорилгоор 164 иргэн, аж ахуйн нэгж авсан байна. Энэ жилийн уринш боловсруулахад ажиллах техникт шаардлагатай 200 шахам тонн дизелийн түлшний үнийн урьдчилгааг олгосон. Нийт олгосон зээлийн 50 хувийн урьдчилгаа болох 133,8 сая төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүд манай санд төлсөн байгаа. Харин зээлийн үлдэгдлийг энэ намрын ургацаар буюу хураан авсан улаанбуудайгаар төлөх юм гэж “Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбарын ажилтан Э.Батболд ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ