Хятадад аадар борооны улмаас 4 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-17 17:46:23
ЧАНША. /Xinhua/.  Хятадын Хунань мужид өнгөрсөн баасан гарагаас эхлэн  үргэлжилэн орсон аадар борооны улмаас 4 хүн амиа алдсан бөгөөд 750 мянган ард иргэд ихээхэн хохирол амслаа гэж нутгийн удирдлагууд мэдээллээ. 

Аадар бороо Хунань мужийн 193 хотыг хамран үргэлжилэн орсон байна. 1000 гаруй байшин барилга нурж, 43 160 га газрын ургац сүйрсэн гэж орон нутгийн үерийн гамшигтай тэмцэх хороо болон гамшгаас аврах албаны хүмүүс мэдээлсэн байна. 

Орон нутгийн засаг захиргаа 88 500 орчим хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Аадар борооны улмаас хурдны зам болон гүүрэн байгууламжууд эвдэрч, тог цахилгаан тасарсны улмаас харилцаа холбоогүй болж, гол мөрөн эргээсээ хальжээ. 

Аюулгүй байдлыг хангахын тулд 20 орчим жуулчны баазууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон байна. Орон нутгийн засаг захиргаа гамшигт өртсөн газар нутаг руу аврах багууд болон тусламжийн бараа илгээжээ. 
Х.Сарнай 
Холбоотой мэдээ