Линкольны гарын үсэг хоёр сая гаруй долларын үнэ хүрчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-11-05 14:34:06

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны гарын үсгийг Нью-Йорк хотод дуудлагаар худалдахад урьдчилсан үнэлгээнээс хоёр дахин их буюу 2.213 сая долларын үнэ хүрсэн тухай дуудлага худалдааны “Heritage Auctions” ордон мэдээлжээ.

13 мөр бүхий бичээсийг Ерөнхийлөгч Линкольн таалал төгсөхөөсөө долоо хоногийн өмнө 1865 оны гуравдугаар сард үлдээжээ. Тэрбээр тухайн үед түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд Дотоодын хэргийн сайдын албыг хашиж байсан Жон Ашерын 10 настай хүүдээ бэлэглэх гэж байсан 19 дүгээр зууны нэртэй зүтгэлтнүүдийн гарын үсгийн цуглуулганд тангаргийн үгнээсээ иш татаж, гараа үсгээ үлдээсэн байна.

“Heritage Auctions” ордны мэдээллээр, уг баримт бичгийг 1 сая доллароор үнэлж байсан байна. Нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч хоёр дахин илүү үнэ буюу 2.213 сая доллар санал болгон авчээ.

Энэ баримт бичиг нь Линкольны тангаргийн үгийг гараар бичсэн таван алдартай баримт бичгийн нэг бөгөөд энэ нь түүний маш ховор баримт бичиг болохыг харуулж байна гэж мэргэжилтнүүд онцлон хэлсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ