Кларагийн дүрд тодорсон охин МУГЖ Д.Алтанхуягтай бүжнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГШинэ жилийн баяраар дэлхийн 5 тивийн улсад нэгэн зэрэг тоглодог “Цөмөөхэй” балетыг хоёр дахь жилдээ “Монголын балетын хөгжил сан”, НЗДТГ болон УДБЭТ хамтран зохион байгуулна.
Энэхүү балетыг ирэх 12 дугаар сарын 12-27-ны амралтын өдөр тавихаар тов зарлалаа. Шинэ жилийн хамгийн гоё үйл явдал болох энэхүү балетын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг оролцох юм.
Нийт зургаан өдөр тоглох балетад 8-15 насны, бүжиглэх сонирхолтой хүүхдүүдийг энэ сарын 7-8-нд шалгаруулна. Кларагийн дүрд тоглох охиныг энэ өдөр тодруулах бөгөөд тайзан дээр тус сангийн тэргүүн Д.Алтанхуягийн хамт бүжих юм.
"Цөмөөхэй" балет нь бидэнд шинэ он, шинэ жилийн баярын уур амьсгалд илүү тод өнгө нэмж, хүүхдүүдийн сонгодог урлагийн боловсролд нөлөөлөхүйц нэмэр болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна.
Дашрамд дурдахад, энэхүү бүжгэн жүжиг нь жил бүрийн 11 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын 31-ныг дуустал дэлхийн 5 тивийн үзэгчдэд 120 жилийн турш хүрч байгаа юм.
Ж.Болор