Амралтад явахаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-14 17:37:39
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн 35 настай Е өнгөрсөн сарын 30-ны өдөр Бугат сумын Буга гэдэг газарт амралтад явахаар автомашинтай гэрээсээ гарч сураггүй болжээ.

Ар гэрийнхэн нь энэ сарын 13-ны өдөр түүний машиныг Ховд голын эргээс олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага тухайн өдрийн 15:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тус газрын 6 албан хаагч 1 завь, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ба 19 цагийн орчимд осолдсон газраас зүүн зүгт 5 км газраас талийгаачийн цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ