Булган аймгийн нутгаар жилд 40 гаруй мянган аялагч дайран өнгөрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-14 16:01:26
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутгаар жилдээ 40 мянган аялагч дайран өнгөрч байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэдээллээ.

Аймгийн цагдаагийн хэлтэс, Авто тээврийн газрын гаргасан судалгаагаар Булган-Хөвсгөл аймгийн чиглэлд давхардсан тоогоор 18,0 мянган аялагч зорчжээ. Мөн Рашаант-Өвөрхангай аймгийн чиглэлд 23,0 мянган аялагч дайран өнгөрдөг байна.

Аймагтаа аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж байгаагийн хувьд Хөгнөхан уул, Элсэн тасархай орчимд аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч байна. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг иргэд, байгууллагын уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж, үйлчилгээний чанар, стандартыг хангуулах арга хэмжээ авч байна. Тиймээс Рашаант сум жуулчдын түр саатдаг нэг газар болж байгаа гэж Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ