Өмнөговь сумын байгууллагууд нэгдсэн дулаанд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-13 17:01:49
Увс /МОНЦАМЭ/ Өмнөговь сумын аж ахуйн нэгж байгууллагууд болон хувийн хэвшлийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг төвлөрсөн нэг зууханд холбох нэгдсэн дулааны ажил эхлээд байна.

Энэхүү ажлыг Увс аймгийн “Тоосгон уул” компани өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн бөгөөд ажлын явц хурдтай сайн байна. Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн нэг дулаанд холбох ажил ирэх сарын 15-ыг хүртэл үргэлжлэх аж.

Өмнөговь сум нь Хартарвагатайн уурхайгаас 30-иод км зайтай оршдог бөгөөд хямд өртөгөөр нүүрс татах боломжтой юм. Мөн нөмөр газар байрладаг тул өвөлдөө цас бага унадаг, Увс аймгийн хараар өвөлждөг сумдын нэг билээ. Одоогоор Увс аймгийн Бөхмөрөн, Тэс, Тариалан, Баруунтуруун сумын төсөвт байгууллагууд төвлөрсөн нэг зууханд холбогдоод байна.
Холбоотой мэдээ