Булган, Хэнтий, Говьсүмбэр аймагт 157 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 11:17:03

Булганы  Рашаант, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан тосгонд тус аймгаас 49 мянган толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн Малахын талд 35 өрхийн 22650,Чилэнд 31 өрхийн 23420, Хөх дэлд 22 өрхийн 14350, нийт 157630 толгой мал аймаг дундын оторт өвөлжинө. Харин сум дундын оторт 15 сумын 216 өрхийн 157524 толгой мал өвөлжихөөс Гурван худгийн нуруунд 62 өрхийн 58350, Галтай булнайд 46 өрхийн 31680, Харзтай бор толгойд 4 өрхийн 2550 толгой мал тус бүр өвөлжих төлөвтэй байна.

Тус аймаг өнгөрсөн жил 4,181,510 толгой мал тоолж, 1 сая 800 мянган төл хүлээн авч, 5 сая 500 мянган, малтай болж, өвлийн хэрэгцээндээ 600-700 мянган толгойг нь бэлтгэнэ гэж үзвэл 4,9 сая орчим мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ