“Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-10 14:46:49
Архангай /МОНЦАМЭ/. “Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал” арга хэмжээ энэ сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд боллоо.

Энэхүү арга хэмжээг тус суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цайдам” жуулчны бааз найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил аймгийн БОАЖГазар хамтран ажилласан байна. Улсад төдийгүй дэлхийд сурталчлагдсан тус арга хэмжээ нь орон нутагт түр ажлын байрыг бий болгож, нутгийн иргэдийн оролцоог ханган, эдийн засгийн үр өгөөжийг шууд нэмэгдүүлэхэд түлхэц болдог юм.
Арга хэмжээний үеэр дааганы уралдаан, өсвөрийн сур харваа, насанд хүрэгчид болон өсвөрийн бөхийн барилдаан, шилдэг гийнгоочин болон баатрын хувцас өмсгөлтэй бяцхан баатрыг шалгаруулах зэрэг үйл ажиллагаа болж 300 гаруй хүн уг арга хэмжээнд оролцжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ