Дархан-Уул аймагт 704.1 мянган толгой мал өвөлжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:29:02

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015-2016 онд дөрвөн сумын 17 багийн 2517 малтай өрхөд хонин толгойд шилжүүлсэнээр 704.1 мянган толгой мал өвөлжиж хаваржуулахаар аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас зохион байгуулалт хийжээ.

Дээрх 704.1 мян.толгой малд шаардагдах өвс, тэжээлийг тооцож үзвэл 67.6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээр сумдад үүрэг даалгавар хүргүүлсэнээр нийт хэрэгцээт хадлангийн 86.8 хувь буюу 58.7 мянган тонн өвс бэлтгэжээ. Аймгийн Засаг дарга А.Энхболд өвөлжилтийн бэлтгэлийг дөрвөн суманд хангасан байдалтай газар дээр нь танилцаж заавар чиглэл өглөө. Тухайлбал: Дархан сумын таван баг, Орхон сумын Баян өлзийт, Энх тал, Хонгор сумын Буурал, Зулзага, Салхит, Шарын гол сумын Санжинт, Дархан, Хайрхан багуудын малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. Сумдын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 9 үзүүлэлтээр гаргахад Дархан сум 88.8, Хонгор сум 95.5, Орхон сум 86.7, Шарын гол сум 89.5 хувьтай  дүгнэгдлээ. Одоогийн байдлаар аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 90.1 хувийн хангалттай байна.

Бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Номгон, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Жавхлант, Ерөө, Алтанбулаг сумдын нутагт 348 өрхийн 14372 толгой бод, 63304 толгой бог бүгд 77676 толгой мал өвөлжинө. Дархан Шарын гол, Орхон сумын 181 өрхийн 32036 толгой мал өөрийн аймгийн Хонгор суманд өвөлжиж хаваржихаар зохион байгуулалт хийжээ. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, хадлан бэлчээрийн гарц муу зэргээс шалтгаалан нутаг сэлгэн буух зорилгоор дөрвөн суманд нийт 29 өвөлжөө, хашаа хороог шинээр барьсан аж.

        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ